УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн байнгын хороо хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.
Шүүхийн шийдвэрийг иргэдийн хурлууд хэлэлцэж, өөрчлөх тухай асуудал байхгүй. Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Нөгөө талдаа ард түмний сонголт мөн эцсийн дээд шийдвэр юм.
Үүнд улс төрийн шийдвэрт нэг шүүгч халдах, ард түмний сонголтыг засварлах боломжийг олгохтой холбоотой процессыг хуульчилсан. Ард түмний сонголтыг цуцлах шийдвэрийг ард түмэн нь өөрөө гаргадаг байх үндсэн хуулийн утга үндсэн хуульд шингэсэн байгаа. Үндсэн хуулийн эх сурвалжтай, тайлбартай ийм зүйл байгаа юм. Иймд цэцийн дүгнэлтийг дэмжихгүй" гэв.
Д.Батчулуун