Баян-Өлгий аймаг Д.Бауыржанаас хойш
Засаг даргагүй дөрөв дэх сартайгаа золгож байна. Тодруулбал, тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан оны өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, түүний оронд аймгийн Засаг даргын орлогч Х.Арманыг томилсон. Гэхдээ тэр түр орлон гүйцэтгэгч юм. Тэгвэл тус аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 5 дугаар захирамжаар аймгийн ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдааныг энэ сарын 17-ны өдөр хуралдуулах шийдвэр гарсан нь сайшаалтай. Учир юу гэвэл ирэх даваа гарагийн энэ хурлаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна.