УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтыг хороогоор хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Пропорцианаль системийг дэмжиж байгаа. Гэхдээ хоёр гишүүнээс тайлбар авмаар байна. Бид Сонгуулийн хууль хэлэлцээд байна уу, Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцээд байна уу. Хаа хамаагүй юм хамж шимээд ярьдаг. Ард иргэд ч юу гэж ойлгох юм. Д.Тогтохсүрэн, Т.Дорхжанд хоёроос асуух зүйл байна. Үндсэн хуулийн цэц чиглэл өгсөн мэтээр хариуцлагагүй зүйл ярилаа.
Хууль тогтоох эрх мэдэл Үндсэн хуулийн цэцэд байгаа юу гэдгийг албан ёсоор хэлж өгмөөр байна. Цэц бол нохойд барьдаг мод биш. Өөрийн гэсэн хуультай.
УИХ-аас баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, шийдвэр гаргадаг. Гэтэл Цэцийн дүгнэлт мэтээр ярьж байна. Ингэж Цэцийн нэр барьж байгаа нь ямар зорилго байна вэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)