УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтыг хороогоор хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Одоо бол хамгийн мөнгөтэй хүмүүс нь энд суудаг тогтолцоо байгаа. Намууд хамгийн нэр алдартай хүмүүсийг онилдог байсан. Дуучин, бөх гэхчлэн. Одоо мөнгөтэй хүмүүсийг дэвшүүлдэг болсон. Ирэх сонгуульд мөнгөтэй хүмүүсийн хүүхдийг нэр дэвшүүлэх гээд гоё, гоё нэртэй нэвтрүүлэгт оруулаад бэлтгээд явж байгаа нь үнэн шүү дээ. Цаашдаа мөнгөтэй хүмүүс нь төр барьдаг болох юм бол дундаж давхарга нь яах юм бэ, жирийн иргэд нь яах юм бэ?
УИХ-д эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн төөлөлөл байх ёстой. Энэ төлөөллүүд байхгүй болохоор иргэд жагсаад байна.
Тийм учраас парламентын чадавхийг өсгөхийн тулд тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй. Ийм болгохгүй бол Хойд Солонгосын араас орно" гэв.
Д.Батчулуун