УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй. Төсөлд заасны дагуу сонгуулийн зардал өмнөхөөсөө хэрхэн буурч байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төслийн 37 дугаар зүйлээс эхлэн зардалтай холбоотой асуудлууд хөндөгдөж байна. 2020 оны сонгуулийг зохион байгуулсан хуультай энэ төслийг харьцуулж, ямар хэмжээний зардал хэмнэгдэх нь вэ гэдгийг тооцоолж үзсэн. Нэр дэвшигчээс гарах зарим өндөр зардлыг бууруулсан. Ухуулагч, самбар, тээврийн хэрэгслийн зардалыг 30-70 хувиар багасгасан.
Энэ төсөлд тусгаснаар ухуулагч сайн дурын үндсэн дээр ажиллана. Хэрэв нэр дэвшигч ажлын хөлс төлнө гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүүгүй байхаар хязгаар тавьсан.
Сонгууль холимог тогтолцоогоор явах учраас намын ухуулагчийн тоо нэмэгдэж байна. Өмнө нь 100 байсан нь 500 болж өссөн. Мөнгөний ханш унасан учраас хандивын хэмжээ гурван сая байсныг таван сая болгон нэмэгдүүлсэн" гэв.