УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтыг хороогоор хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Цаашид сонгуулийн тогтолцооны тогтвортой байдалд онцгой анхаарах шаардлагатай байна. Сонгууль дөхөхөөр буюу сонгуулийн өмнөх жил зайлшгүй сонгуулийн хуулийг өөрчилдөг. Энэ удаа ямар хуулиар сонгууль явах юм бол гэдэг маргаан мэтгэлцээн, парламентаас эхлээд айл өрх бүрийн гэрт хүртэл өрнөдөг яриа болчихлоо. Энэ нь манай төр засгийн тогтворгүй байдал цаашлаад бодлого шийдвэрийн залгамж чанар алдагдах, улс нийгэм, эдийн засгийн дараа, дараачийн үр хөврөл зэрэгт хор холбогдолууд нь ургаж байна.
Аливаа зүйл тодорхой байх нь чухал давуу талтай. 2024 оноос хойш сонгуулийн хууль нь тогтвортой байгаасай.
Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж байгаа нэрийдлээр улс төр хийгээд л, ямар ч байр суурь алга. Оролцож байгаа гишүүд бидний хувьд ч ялгаагүй" гэв.
М.Дэвээ