Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанид томоохон шинэчлэлийн ажил хийж, нүүрс олборлолт 2.5, борлуулалтын орлого нь 3.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн нүүрсний борлуулалтыг хил үнээр биржээр худалдаалах томоохон алхмыг хийсэн.
Тиймээс нээлттэй ил тод засаглалыг бий болгох үүднээс Засгийн газраас томилсон БЭТ-ийн үүрэгт ажлын хугацааг сунгах хүсэлт бүхий тогтоолын төслийг УИХ-д өглөө.
БЭТ-ийн үүрэгт хугацаа сунгагдсанаар олон улсын мэргэжлийн аудитын байгууллагаар компанид аудит хийлгэж, удирдагчийн менежментийг хийх зохицуулалттай байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ амжилттай ажиллаж байгаагийн нэг том жишээ нь, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын түүхэнд Гашуунсухайтын авто боомтоор хамгийн өндөр хэмжээ бүхий нүүрсийг гаргасан байна. Тодруулбал, 260 мянган тонн нүүрсийг гаргасан. Мөн "Эрдэнэс Монгол" ХК-тай холбоотой олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Дүрмийн өөрчлөлтийг сайжруулснаар шинэчлэл хийж байгаа.Тухайлбал, нийт 32 компанийн 270 орчим ТУЗ-ийн гишүүнийг 43 болгон бууруулсан. Үүнд,
- "Эрдэнэс Монгол" 11
- "Эрдэнэс ТАвантолгой" 9
- Багануур 11
- Шивээ-Овоо 9
- Эрдэнэс ассет менежмент 3 ТУЗ-ийн гишүүнтэй байна" гэв.