Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай,
- “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 29 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.