"Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш төлөөллийг хангах "АМЛАЛТ" Олон Улсын форум болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Анх удаа улс төрийн намууд амлалт өгч байна. Монголчуудын 51-ээс дээш хувь нь эмэгтэй хүмүүс. Харин улс төрд 17 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд маань бизнес биш ажил хийгээд байна. Шийдвэр гаргах түвшинд оролцдог оролцоо маш бага түвшинд байна. Шийдвэр гаргах түвшин гэдэг нь дарга болох биш юм. Нийгэмд өөрчлөлт авчрах, өөрчлөх энэ шийдвэрт оролцооч гэж байгаа юм.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцохын тулд маш их хүндрэл байдаг байсан. Тухайлбал, улс төрийн намууд санхүүжилтын өндөр шаардлага, нийгмийн дарамт, хамгийн хэцүү тойрогт эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэг байсан. Одоо үүнийг больё.
Эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа тохиолдолд тэр хэсэгт нь ээлтэй орчныг бүрдүүлдэг байя. Хүн намын хувьд аймаг, нийслэл, дүүргийн ИТХ, УИХ-ын 50 хувьд эмэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлье хэмээн зарласан. Мөн "Зэв" хөтөлбөр хэмээн хэрэгжүүлээд явж байна" гэв.
Д.Батчулуун