2022 онд Монгол улсын өрхийн орлого 0,7 функтээр буурсан. Үүний дотор хөдөөгийн иргэдийн бодит орлого 15,6 хувиар буурсан байдаг. Үүнтэй холбоотойгоор ноолуур, арьс шир, махны экспортыг нэмэгдүүлэх тал дээр бодлого хэрэгжүүлсэн. Эхний гурван улирлын дүнг эцсийн байдлаар хараахан гаргаагүй байна. Энэ жилдээ багтаад унасан байгаа орлогыг нэмэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. 2022 оны дүнгээр гурван салбараас бусад салбарууд цар тахлын өмнөх үедээ буцаад очсон. Уул уурхай, барилга, тээврийн салбарын хөгжил цар тахлын өмнөх үедээ хүрээгүй байгаа учир үүнд анхаарал хандуулан ажиллана.
2022 оны эхний гурван сард 230 тонн буюу 476 мянган долларын мах экспортолж байсан. Тэгвэл энэ оны эхний гурван сард 13730 тонн буюу 48 сая долларын мах, дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна. Ингээд үзвэл маны экспорт 60 дахин өссөн, үнийн дүнгээр 100 дахин өссөн.
2013 оны найман сард арьс шир экспортлохыг хорьсон. Үүнтэй холбоотойгоор экспорт 8,4 дахин унасан. Энэ оны эхний гурван сарын байдлаар нийт өнгөрсөн үеийн мөн үеэс 33 хувиар нэмэгдсэн. Адуу, үхрийн ширний экспорт 136 мянган доллар байсан бол 582 мянган доллар болж, 4,3 дахин нэмэгдсэн. Эдгээр өсөлт нь хөдөөгийн малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Сэтгэгдэл (1)