МАН-ын өнөөдрийн хурлаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ЗГ, УИХ-аас авч хэрэгуүүлж байгаа арга хэмжээ, цаашид төлөвлөж байгаа ажлын талаар Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2022 онд Монгол улсын эдийн засаг 4.8 хувиар өслөө. Цар тахлын үед заримдаа хасах байсан, заримдаа өсөлт багатай байсан. Хамтад нь авч үзвэл цар тахлаас өмнөх буюу 2019 оноос хойш улсын эдийн засаг 1.7 хувиар өссөн. Цаашдаа эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, тодорхой хувь хэмжээнд барихын тулд ядаж гурван жилийн хугацаанд бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай.
2023,2024 онд Дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 3 хувиас бага байхаар тооцоологдож байгаа боловч манай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн гол түнш болох БНХАУ-ын эдийн засаг хамгийн багадаа 5 хувиар өснө гэсэн тооцоолол бий. Үүнээс гадна эхний гурван сарын БНХАУ-ын үзүүлэлтүүд сайн байгаад байвал манай улсын эдийн засаг 2023 ондоо 6 хувиар өсөх боломжтой.
Тиймээс бид боломжийг ашигласан бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.
М.ДЭВЭЭ
Сэтгэгдэл (2)