УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийтийн албанд хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад энэ долоо хоногт хэлэлцэх гэж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор манай намын бүлэг нухацтай хэлэлцлээ. Энэ хуулийг төслийг 2022 онд өргөн барьж, УИХ-ын чуулганаар дэмжигдсэн. Энэ хуулийн төслийг батлан гаргах шаардлагатай байгаа юм.
Төрөөс баталгаа гаргасан зээл тусламж, төрийн өндөр албан тушаалд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг тавьдаг гаж тогтолцоог засах нь нийгмийн захиалга болсон.
Энэ асуудалд олон зүйл яригдаж, УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлэгийн явцад шүүмжлэл гарч байсан. Улс төрд нөлөө бүхий хүмүүсийн эрхийн асуудал хөндөгдөж байгаа ч гэсэн нийт Монгол Улсын эрх ашиг, Монголын төрийн чадамжийн асуудал бий. Өнөөдөр иргэдийн төрд итгэх итгэл алдагдсан. Иймд уг хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжиж шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)