ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулинд зааснаар мэдээлэл хариуцагчийн байнга ил тод байлгах шаардлагатай 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж байна.
Энэ долоо хоногт “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан нийт 10,325 зээлдэгчээс 6,092 зээлдэгчийн авсан 52.4 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг shilen.gov.mn платформд нээлттэй байршуулж байна.
Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг долоо хоногтоо багтаан ил болгохоор мэдээлэл хариуцагчтай тохирсон. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 120 гаруй байгууллага байдгаас 71 байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрсийг нээлттэй болголоо. Шилэн ажиллагааны зорилго нь аливаа мэдээллийг ил тод нээлттэй болгоход оршиж байгаа. Түүнээс биш тусгай санг эзэмшиж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл биш. Мэдээлэл хариуцагчид мэдээллийн үнэн зөв эсэхэд өөрсдөө хариуцлага хүлээнэ. “5Ш” ажиллагаа хоорондоо нягт уялдаатай учраас ил болсон мэдээлэлд тулгуурлан шүгэл үлээх боломжтой болж байна. Мөн авилгатай тэмцэж, мэдээллийг ил тод болгох энэ ажлаасаа бид ухрахгүй” гэлээ.
М.ДЭВЭЭ
Сэтгэгдэл (1)