МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайдаар УИХ-ын гишүүн, Боомтын сайд Х.Булгантуяаг сэлгэн томиллоо. Харин Боомтын сайдаар Б.Тулгыг томилов. Тэд төрийн ордонд Засгийн газрын гишүүний тангараг өргөж байна.
Ийнхүү уншигч та бүхэнд ХНХ-ын шинэ сайдаар томилогдох гэж буй Б.Тулга болон Х.Булгантуяа нарын товч намтарыг хүргэж байна.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1998 онд - “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
- 2006 онд - БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
- 2008 онд - АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
- 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
- 2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
- 2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
- 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
- 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Сангийн дэд сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
- 2023 оноос Монгол Сошиалдемократ Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн
БООМТЫН СЭРГЭЛТИЙН САЙД БУЯАГИЙН ТУЛГА
- 1980 онд Дархан хотод төрсөн
- -Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг
- -Хэрэглээний математикч мэргэжилтэй
- -Англи, орос хэлтэй
Ажил мэргэжил
- 1997 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн дунд сургуулийг төгссөн
- 2001 онд МУИС-ийн математик, компьютерийн сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн
- 2009 онд АНУ-ын Колумбын их сургуулийн Америк хэл, соёлын институт болон бизнесийн удирдлагын курс
- 2010-2011 онд Фордамын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны факультетийг магистр
Ажлын туршлага
- 2001-2002 онд Дархан дээд сургуульд багш
- 2003-2005 онд Монгол Улсын УИХ-ын даргын шадар туслах
- 2005-2009 онд ЕТГ, Ерөнхийлөгчийн шадар туслах
- 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд
- 2014 онд БСШУ-ны Дэд сайд
- 2016 оноос Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч
- 2017-2018 JCI PROGRESS салбар байгууллагын Ерөнхийлөгч
- 2017 оноос Туул ижий сан ТББ-ын Гүйцэтгэх захирал
- 2018 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2022 оноос МАН-ын нарийн бичгийн дарга
Сэтгэгдэл (4)