МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг Боомтын сайдаар томилохыг Удирдах зөвлөл дэмжжээ.
Энэ талаар МАН-ын сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга А.Ариунзаяа "ХНХ-ын сайдаар эмэгтэй хүн ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Иймд Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар сэлгэн ажиллуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг УЗ гаргалаа. Харин Боомтын сайдаар МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг томилох шийдвэр гаргасан" гэв.
Хоёр сайд өнөөдөр 17:30 цагт Засгийн газрын гишүүний тангараг өргөх аж.
Сэтгэгдэл (2)