УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөдөө аж ахуйг дэмжих тусгай санг татан буулгаад төрийн өмчийн хувьцаат компани байгуулна гэж ойлголоо. Тусгай сангийн тайлан тооцоо, өр авлагын мэдээлэл зөвхөн Сангийн яаманд хүргэгддэг.
Өнөөдрийг болтол энэ чиглэлд маш олон сан байгаад төлбөр тооцоо, өр авлага нь асуудал үүсээд заримыг нь татан буулгаж, нэгтгэсэн. Өмнөх сангуудын тайлан тооцоо юу болсон бэ?
Зээл олголттой холбоотой зөрчил 2017-2019 оны хооронд байсан. Эргэн төлөлт нь хэр болсон бэ? Хуулийн хариуцлага хүн хүлээсэн үү? Тусгай сангийн хуулиар нийт 25 сан үйл ажиллагаа явуулж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)