Ардчилсан нам өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Одоогоос 70 жилийн өмнө нэг нам завсаргүй засагласан тогтолцоог халж, цоо шинэ улс төрийн хүчин мэндэлснийг хүлээн зөвшөөрсөн өдөр хэмээн тэд баяраа тэмдэглэж буй.
Угтаа бол ардчилсан намын баяр арванхоёрдугаар сарын 6-ны өдөр. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх таван нам нэгдсэн өдөр бөгөөд уг өдрийг ардчилсан намын баярын өдөр гэж тэмдэглэдэг байв.
Харин сүүлийн хоёр жил яг энэ өдрөөр МАН ямар нэгэн баяр тэмдэглэх болсон. Өөрөөр хэлбэл, МАН АН-ын баярыг хүртэл арчсан хэрэг. Иймд дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг тэд Ардчилсан намын баярын өдөр хэмээн тэмдэглэх болсон биз ээ.
Гэхдээ дөрөвдүгээр сарын 7 гэх энэ өдөр бол Ардчилсан намын гэхээс илүү Ардчилсан намаас салаалсан МоАН-ын үүсгэн байгуулагдсан баярын өдөр. Энэ өдрийг Ардчилсан намын баярын өдөр болгохыг МоАН гэх фракцын тэргүүн байсан, хожмоо АН-ын дарга болсон Ц.Элбэгдорж санаачилсан. Таван намын нэгдсэн өдрийг бус өөрийн фракцын "мэндэлсэн" өдрийг намын баяр болгож жалгархсан гэсэн үг. Уг нь бол Ардчилсан намын баяр арванхоёрдугаар сарын 6-ны өдөр юм.
Д.Батчулуун