УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай санийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улсын хөгжлийн баримт бичиг "Алсын хараа-2050" гээд баталсан. Үүнд хөдөө аж ахуйтай холбоотой 50 гаруй заалт байгаа. Энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ? Хөдөө аж ахуйн хөгжлийн зардал өндөр мөртлөө бүтээмж муу. Бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг багасгах чиглэлд ямар ажил хийж байна вэ? Энэ салбарт даатгалын үйлчилгээг нэвтрүүлэхээр ямар ажил хийж байна.
Тус санд 90-ээд тэрбум төгрөгийн өр байгаа. Үүнийг барагдуулахад ямар ажил хийсэн бэ? Дарханд малын удмыг хамгаалах сан гэж байгаа. Энэ бол эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд маш чухал үүрэгтэй.
Үүнд өргөтгөл хийх ёстой. Монголд мал эрүүлжүүлэх ажил маш чухал. Цаашдаа энэ хоёр чиглэлд ямар бодлого барьж байна" гэв.
Д.Батчулуун