УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор төрөөс санхүүжсэн үрэлгэн байдлыг өөрчилнө.
Авлага, өглөг нь 200 тэрбум төгрөгт аль аль нь эргэлдэж байна.
Аж ахуйн тооцоолсноор ажиллаж чадахгүй, банк санхүүтэй бие даан харьцаж үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон" гэв.
Д.Батчулуун