УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын Б.Жаргалмаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Засгийн газрын тусгай сан буюу Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноороо яг юу өөрчлөгдөх вэ? Энэ мэдээллээс харвал 72 хүн уг санд ажиллаж байгаа.
43 хүнийг цомхотгох замаар тусгай сангийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн байна. Ажилгүй хүний тоогоо нэмэх гээд байна.
Өөрийн үүсгэсэн хөрөнгө гэж энэ санд байдаг уу? Ерөнхийлөгч санаачилгаар хүнсний хувьсгалыг эхлүүлж, гаргаад хөдөө аж ахуйгаа дэмжиж ажил хийж байна. Тариаланчдын тухайд уг санг өөрсдийн оролцоотой, бие даасан, нээлттэй, ХХК болгох саналтай байна" гэв.
Д.Батчулуун