УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Алсын хараа-2050 дээр төрийн албыг цомхон чадварлаг болно гэх зорилт тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж ярьж байгаа. Цомхон болгоно гэдгийг юу гэж ойлгох вэ. Нийт 250 мянган төрийн албан хаагчтай үүнээс төрийн захиргааны алба хаагч нь 21 мянга байгаа юм байна. Ер нь аль хэсгээ цомхон болгох зорилт тавьсан юм бэ.
Боловсрол, эрүүл мэнд, цагдаа хүчний байгууллагын салбарыг цомхон болгох зорилт тавьсан бол биелэхгүй байх. Тэгэхээр явж явж төрийн захиргааны албаа цомхотгох уу.
Түүнчлэн төрийн албан хаагч дутагдалтай байгаа талаар ярьдаг. Гэтэл аль хэсгээ цомхон болгох вэ. Хөдөө орон нутагт удирдах, удирдагдах ёс алдагдаж байна" гэв.
Д.Батчулуун