УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "ТАЗ-ийн үйл ажиллагаа жигдрээд явж байна. Хууль эрхзүйн орчин шинэчлэгдэж, ТАЗ-ийн шалгалт улирал бүр явж, нээлттэй болсон гэж бодож байна. Нөгөө талаар төрийн үйлчилгээнээс төрийн захиргаа руу дүйцүүлдэг болох саналыг сүүлийн жилүүдэд ярьж Төрийн албаны хуульд оруулсан.
Төрийн үйлчилгээнээс төрийн захиргаа руу дүйцүүлэх шалгуурыг нэлээд өндөр тавьсан байна гэдэг асуудал яригддаг. Тухайлбал, олон жил боловсрол, эрүүл мэндийн байгууллагын дарга удирдлагаар ажилласан хүмүүсийг төрийн захиргааны албанд ахлах мэргэжилтний түвшинд дүйцүүлж байна.
Энэ нь бидний яриад байгаа салбартаа олон жил ажилласан, салбараа мэддэг хүмүүс нь төрийн захиргаа руу орж ажиллах сонирхолгүй байна. Үүнийг эргэж харах боломж байна уу. Мөн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн биелэлт ямар байна вэ. Төрийн албаны зөвлөл шүдтэй арслан шиг ажиллаж чадаж байна уу. Багш, эмч нар гадаадад ажиллахаар их явж байна. Цалин хөлс урамшууллын талаар тодорхой санал юу байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)