УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцсэн. Хууль санаачлагч нь Засгийн газар. Энэ долоо хоногийн хуваарийг ирэх долоо хоногт болгож дөрөвдүгээр сарын 13-нд болгож өөрчилсөн. Ерөнхий сайд өөрөө оролцох сонирхолтой байгаа тул энэ өдөр хэлэлцэж өгөхөөр саналаа ирүүлснийг үндэслээд ирэх долоо хоногт болж хойшлуулсан. Сонгуулийн тухай хуулийн хувьд энэ долоо хоногт бусад гэсэн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн байсан. Гэхдээ УИХ асуудлыг нухацтай авч үзэх ёстой.
Өглөө нь хууль өргөн бариад өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. УИХ-ын гишүүдэд уншиж, танилцах боломж олгох ёстой гэдэг үүднээс Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх асуудлаас хойшлуулж ирэх долоо хоногийн мягмар гаригт хэлэлцүүлэхээр болсон.
УИХ-ын Чуулганы дэгийн тухай хуульд, УИХ-ын тухай хуульд зааснаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэх явуулах шаардлагагүй. Хууль тогтоомжийн хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэхийг Хууль зүй дотоод хэргийн сайд хянаж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. УИХ-ын Тамгын газар үүнийг хянах эрх байдаггүй. Хууль санаачилагчдад цаашид нэн яаралтай горимоор хэлэлцүүлж өгөх шаардлага тавихгүй шүү хэмээн анхааруулсан. Хуулийн заалтыг өөрчлөх шаардлага тавьсан. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун