Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх “E-Business” платформын нээлт болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр “E-Mongolia” платформ 1,5 сая хэрэглэгчтэй болсон байна. “E-Business” платформ нээгдсэнээр татвар, улсын бүртгэл дээр очдог байсан бол гар утсаа нээхэд л хангалттай болж байна. Засгийн газрын гол байр суурь бол хүнтэй шууд нүүр тулахгүйгээр технологийн дэвшил дээр тулгуурлаж, хүнд суртлыг багасгах зорилго тавьж байна. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд чухал зүйл болно. Та заавал орон нутгаас Улаанбаатар руу ирэх шаардлагагүй болно.
Мөн иргэд бүгд тоон гарын үсэгтэй болоод эхэлбэл төрийн үйлчилгээ иргэдэд шууд хүрнэ. Иргэн таны авлигагүй, хүнд сурталгүй Монголын төлөө оруулж чадах хамгийн том үүрэг бол тоон гарын үсэг авах юм.
Тиймээс иргэн, ААН-үүдийг тоон гарын үсгээ авахыг уриалж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)