Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шилэн мэдээллийн сан дээр нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийсэн. Тухайлбал,
- Яамд 71.56 хувь
- Төрийн захиргааны байгууллага буюу агентлагууд 51.3 хувь
- Нутгийн захиргааны 22 байгууллагад 47.3 хувь
- Нийтдээ мэдээлэл хариуцагч нар мэдээллээ ил тод болгож байгаа байдал 56.7 хувьтай байна.
Түүнчлэн ирэх долоо хоногоос https://shilen.gov.mn дээр нийт мэдээлэл хариуцагч байгууллагын нэрийг өнгөөр ялган жагсааж, байр эзлүүлэн Засгийн газарт шилэн индексийн талаар мэдээллийг хүргэнэ. Мөн ирэх долоо хоногт Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно.
Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, авсан газраа зориулалтынх нь дагуу ашиглан татвараа цаг тухайд нь төлж байгаа байгууллагуудад ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй.
Шилэн ажиллагааны үр дүнд аливаа асуудалд статистик тоон мэдээлэлтэй, илүү бодит ханддаг, ил тод нийгмийг бүтээн байгуулахыг зорьж байгаа. Тийм учраас үндэслэлгүйгээр хэн нэгнийг гүтгэх, олон нийтийн сүлжээгээр болон нийгмээр яллах байдлыг зогсоох ёстой.
Тусгай хамгаалалттай газартай холбогдуулаад бид өдөр бүр байгаль орчны яамнаас ирүүлж байгаа мэдээллүүдийг шинэчилж, мэдээллийг нэмэх ажлыг зохион байгуулж байна" гэв.
Д.Батчулуун