Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монголын Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулж өнгөрсөн 15-16 жилд 180 орчим тэрбум төгрөгөөр 4 мянга орчим судалгааг санхүүжүүлсэн. Харамсалтай нь, Монгол Улсын хөгжил дэвшил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол салбарт хийгдсэн ТЭЗҮ, патент, инновацийг эргэлтэд оруулаагүй байгааг тодорхойлсон. Тиймээс тус сангаас өрсөлдөөн судалгаануудыг санхүүжүүлэхээр болсон.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн хөгжлийг дэмжихдээ шинжлэх ухааны байгууллагын эрдэмтдийн оролцоог нэмэх, хангах, томоохон ТЭЗҮ, судалгааг төр өөрөө захиалж хийлгүүлэх үүргийг ЗГ-ын гишүүдэд үүрэг болгосныг өнөөдөр тогтоол болгож гаргалаа.
Мөн томоохон ТЭЗҮ, суурь судалгаа, инноваци, патентуудыг төр өөрөө худалдаж авах тогтолцоо руу шилжих шаардлагатай. Тиймээс 2024 оны улсын төсөв нь шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоонд багагүй дэвшил гаргасан байх болно. Шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуулийн харьяаны гээд 70 гаруй байгууллага байдаг ч судалгаа хоорондоо уялдаагүй, сул түвшинд байгааг засах шаардлагатай байна.
Шинэ санаа, инноваци, патентыг Монголын төр худалдаж авдаг тогтолцоо руу шилжинэ. Академик шинэчлэлт хэрэгтэй. Шинэ сэргэлтийн дараагийн 10 жилийн төлөвлөгөө нь шинжлэх ухаан технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийг бий болгоход чиглэсэн ажлын хэсэг гарна.
Шинжлэх ухаан технологи, шинжлэх ухааны парк, шинжлэх ухааны академийн тухай гурван том хуулийг УИХ-д өргөн барьж, эрх зүйн шинэчлэлийг хийнэ" гэв.
Сэтгэгдэл (2)