Засгийн газрын таван "Ш" хөтөлбөрийн хүрээнд Филиппин улсад амьдарч байсан сайд асан Т.Бадамжунайг эх оронд нь авчирлаа. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай явсан баг, бүрэлдэхүүн хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж бичгээ гардуулсан. Энэ хүрээнд Т.Бадамжунайн гадаад пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах утга бүхий албан бичиг хүргүүлсэн.
Тиймээс Филиппин улсын цагдаагийн газраас түүнийг албадан саатуулсан. Албадан саатуулах нь 10 гаруй цаг үргэлжилсэн.
Иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гарахдаа асуудалгүй, эсэргүүцэл үзүүлэхгүй нутаг буцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Ингээд шөнийн 01:00 цагийн нислэгээр нисээд сая Улаанбаатарт буулаа.
Эхний ээлжид сэжигтнээр тооцон баривчилгаа явуулж байна. Цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх байх. Гадаад харилцааны шугамаар бусад хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтээ хүргүүлсэн" гэв.
Д.Батчулуун