"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас онцгой дэглэм тогтоогоод БЭТ-өөр миний бие томилогдон ажилласан. Таван сарын хугацаанд бид 1,3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрсийг борлуулж чадлаа.
Онцгой дэглэм тогтоохоос өмнө байсан үзүүлэлтээс
- Борлуулалтыг 4,1 дахин,
- Тээврийг 3,9 дахин
- Экспортыг 2
- Орлогыг 3,9 лахин
- Олборлолтыг 2,7 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлттэй таван сарын хугацаанд ажилалаа.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7,5 сая тонн нүүрсийг 765,2 сая төгрөгийн үнэлгээгээр борлууллаа. Үүнээс 416 мянган тонн нүүрсийг долоон удаагийн арилжаагаар хөрөнгийн бирж дээр цахимаар арилжлаа. Биржээр арилжаалахдаа анх удаа эрчим хүчний нүүрсийг 70 гаруй ам.доллараар арилжлаа. Бид цаашид үүнийг нэмээд явна. Мөн сайн чанарын коксжсон нүүрсийг 180 гаруй ам.доллараар арилжаалсан. 416 мянган тонн нүүрсийг арилжаалснаар Монгол Улсад 20,9 сая ам.долларыг нэмж олсон. 900 гаруй сая ам.долларыг Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд орууллаа. Мөн өдрүүдээс 180-аад мянган ам долларын өр үлдээд байна. Үүнийг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байна. Нэгдүгээр улирлын байдлаар 7,5 сая нүүрсийг борлуулж чадсан. Иймд үлдсэн хугацаанд 30 орчим сая тонн нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" ХК дангаараа борлуулах боломж бий хэмээн үзэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)