Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг маргааш УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барихаар болсон. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сонгуулийн хуулинд холимог буюу пропорциональ тогтолцоо хэрэгтэй гэдэгт улстөрийн намууд санал нэгдсэн. Нийт сонгогчийн 40 гаруй хувийг дэмжлэгийг авсан нам парламентын 80 хувийг бүрдүүлж байна. Энэ бол мажоритар системийн сул тал. Тиймээс Сонгуулийн хуулийг өргөн барихад санал нэгдсэн. Гэхдээ хамтарч биш Ардчилсан нам тусдаа өргөн барих гэж байна.
Хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэнэ гэвэл татгалзахгүй. Ардчилсан намын хувьд 48:28 харьцааг зөв гэж үзэж байгаа. Учир нь энэ удаад тойргоос буюу ард түмнээс шууд сонгогддог хувь нь илүү байх ёстой гэж үзсэн. Эмэгтэйчүүдийн босгыг 40 хувь байх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Маргааш тодорхой болно" гэв.