МАН-ын бүлгийн хуралдаанаа гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Аялал жуулчлалын хууль бол олон жуулчин авчрах, жуулчдын тоог нэмэгдүүлэх тал дээр эрхзүйн шинэчлэлтийг хийж байгаа. Засгийн газрын зүгээс юу хийх үү, хувийн хэвшлийн талаас юу хийх вэ гэдгийг тодорхой болгож өгч байгаа юм. Нэгдүгээрт, ерөнхий төлөвлөгөө гаргадаг болно. Аялал жуулчлалын бүсүүд хаана хаана байхыг ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороогоор батлуулдаг байх өөрчлөлт оруулсан.
Гурван талын санхүүжилтээр хийх боломжтой гэж харж байгаа. Тухайлбал, улсын төсвөөр, гадаадын зээл тусламжаар, аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаар юу хийх вэ гэдгийг тодорхой болгоно.
Мөн энэхүү хуулиар жуулчны аюулгүй байдлыг хамгаалах заалтууд орсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)