МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрий г танилцуулж байна. Энэ үеэр МАН-ын дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, намын дэд даргыг сонгох тухай асуудал хэлэлцсэн. МАН-ын бүлэг гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгосон. Ингэснээр МАН-ын бүлэг гурван дэд даргатай болж байна.
Хоёрдугаарт, Засгийн газраас 2023-2024 онуудыг аялал жуулчлалын жил болгон зарласан. Тиймээс хаврын чуулганы эхэнд аялал жуулчлалын хуулийг эцэслэн батлах хэрэгтэй хэмээн үзэж байна. Өнөөдөр аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулгийн төсөлтэй уялдуулаад тодорхой саналуудыг бэлтгэж, саналуудыг дэмжсэн.
Мөн бизнес эрхлэгчдийн бизнесийн булааж байгаа, бизнесийн үйл ажиллагаанд нь халдаж байгаа халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай таслан зогсоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх үүрэг чиглэл болгож өгсөн" гэв.
Д.Батчулуун