"Тариалангийн сэргэлт"-2023 нэгдсэн чуулган болж байна. Энэ үеэр Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайд Х.Болорчулуун "Газар тариалангийн бодлого, зорилт" сэдвээр илтгэл тавьлаа.
Тэрбээр "Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч энэ жилийг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон албан ёсоор зарлаж, дараах зорилтуудыг дэвшүүлжээ.
- Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлт
- “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай” хуулийн төсөл;
- “Тариалангийн даатгалын тухай” хуулийн төсөл
- “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус боловсруулж,
Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
- Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлт
Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг байгууллаа.
-
Хүний нөөц, залуу тариаланчдын сэргэлт
- Салбарын тэргүүлэх мэргэжлээр их дээд сургуульд суралцагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэгт хамруулах, мөн шинээр элсэгчдэд эхний жил тэтгэлэг олгох, сургалтын дараагийн жилүүдэд оюутны сурлагын голч дүнгээс хамааруулан тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох, улмаар сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах,
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулах,
- Салбарт ажиллаж буй мэргэжлийн бус ажилтныг чадавхжуулах богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг түшиглэн зохион байгуулах,
- Залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдуулан суралцуулахын зэрэгцээ ажиллах боломжийг бүрдүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх,
- Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулга нэмэх зэрэг болно.
Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулга нэмэх зэрэг болно.
Энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний эрчимжүүлэх, УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын 800 гаруй төлөөлөл оролцон, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.