Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн. Уг хуулийн хугацаа ирэх баасан гарагт тул ажлын 5 хоногт багтаан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр хамгийн түрүүнд санал дүгнэлт гаргадаг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүн бүрдүүлдэг. Энэ удаагийн парламентын Халдашгүй байдлын дэд хороог Н.Энхболд гишүүн даргалдаг бөгөөд гишүүд нь С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар билээ.
Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан дүгнэлтийг ХЗБХ, ТББХ-гоор хэлэлцэж, улмаар чуулганы хуралдаанаар эцэслэнэ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)