Өмнөговь аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өнөөдөр болж байна.
Энэхүү хурлын эхэнд цаг үeийн нөхцөл байдал буюу Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг прокуророос УИХ-д хүргүүлсэн саналын талаар иргэд, сонгогчдоос ирүүлсэн саналыг сонссон байна.
Өмнөговь аймгаас сонгогдсон 2 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг яригдаж байгаа нь Өмнөговь аймгийн 73 мянган иргэд УИХ-д төлөөлөлгүй болох, Өмнөговьчууд МУ-ын үндсэн хуульд зааснаар төрийн үйл хэрэгт шууд оролцох эрх хөндөгдөж байгаа учраас иргэдийн саналын дагуу аймгийн ИТХ-аас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт уламжлахаар болжээ.