УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс хоёрхон удаа дуудаж мэдүүлэг авсан. Энэ асуудлуудыг нарын судлахаад үзэхээр эхлээд нэг хэрэг тохоод, дараа нь байнга хэргүүдийг нь тоог байнга нэмэгдүүлэх маягаар хонгилыг үүсгэж байна. Иймээс үүнийг бол манай бүлэг эсэргүүцэж байна. Харин шударгаар шалгуулая гэдэг дээр бол дэмжиж байгаа. Ямар нэгэн байдлаар гишүүн өөрөө хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө би шалгуулая, бүх асуудалд нээлттэй, ямар нэгэн саад тотгор учруулахгүй гэдгээ өөрөө илэрхийлсэн учраас бид ийм байр суурьтай байна.
Зохион байгуулалттай маягийн зүйл харагдаж байгааг та бүхэн анзаарсан байх. Өчигдөр амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхээ авч үлдэхийн тулд гишүүдэд тэрбум, тэрбумаар мөнгө тарааж байна гэсэн нь илт, үндэслэлгүй, худал, утгагүй зүйлийг олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэж амралтын өдрүүдэд ийм мэдээлэл тарааж байгаа нь өөрөө сэжиг бүхий үйлдэл, зохион байгуулалттай зүйл байна гэж эмзэглэж байна.