Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг өнгөрсөн баасан гарагт сонгожээ. Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Т.Аюурсайхан хэрэгт холбогдон шалгагдаж буйгаас шалтгаалаад намын хорооны даргаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг үүрэг гүйцэтгэгчээр томилоод байв.
Дүүргийн МАН-ын хорооны дарга нарыг Нийслэлийн намын хорооноос санал болгон томилдог бөгөөд Ж.Сүхбаатар сайдыг мөн тэр зарчмаар томилсон юм байна. Ингэснээр Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн, сайд, намын хорооны дарга гэсэн гурван давхар дээлтэй болж байна.
Ташрамд нийслэлийн МАН-ын хорооны дарга нарыг танилцуулъя.
-Багануур дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир
-Багахангай дүүргийн МАН-ын хорооны даргаар Засаг дарга С.Эрдэнэбаяр
-Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, сайд Ж.Ганбаатар
-Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
-Налайх дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, сайд С.Амарсайхан
-Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, сайд Х.Нямбаатар
-Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, сайд, СДМЗХ-ны тэргүүн Н.Учрал
-Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны даргаар Засаг дарга Ж.Алдаржавхлан
-Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар нар ажиллаж буй юм.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (1)