УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/
- “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох