Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар үг хэлж, асуултад хариуллаа.
Тэрбээр "Д.Ганбат гишүүний хэлж байгаа олон асуудал амьдрал дээр бодитой байгаа. Монгол Улс ковид, дайн, инфляци гээд олон юмны дундуур явж байна. Хил хаалттай байсан асуудлууд саяхан. Тэр бүгдээ мартчихаад улс төр хиймээргүй байна. 2013-2023 онд ХАА-н экспорт 9 дахин унасан. ХАА-н гаралтай бүх бүтээгдэхүүн хог болоод хаягдаж байна.
2013 онд Засгийн газрын тогтоол гаргаад түүхийгээр гарч байгаа ХАА-н бүтээгдэхүүнийг хорьсон юм билээ. Тухайн үед ХАА-н сайдаар Х.Баттулга ажиллаж байсан. 2013-2023 онд ХАА-н экспорт 9 дахин унасан. ХАА-н гаралтай бүх бүтээгдэхүүн хог болоод хаягдаж байна. Малчдын өрхийн орлого буурсан. Харамсалтай нь хил хаалттай байсан, корона гэх мэт тээврийн зардлууд өссөнөөс болж хэрэглэж байгаа барааны үнэ өсөөд байна.
Засгийн газар арьс ширийг хилээр чөлөөтэй гаргах шийдвэр гаргасан. Мах, шир, зумласан ноос, хонины нэхий хилээр гарч байна. Ноолуур дээр ялгаагүй. УИХ-аас зөвхөн самнасан ноолуур гаргах тогтоолтой. Шаардлага хангаж байгаа үйлдвэрүүд махаа чөлөөтэй гаргаж байна.
2023 оныг нийтээрээ үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Элдэв бусын саад хоригийг болих хэрэгтэй. Бизнесүүд рүү халддаг байдлыг бид зогсоох ёстой. Хил нээгдээд боломжуудыг зөв ашиглаж байна. Эдийн засгийн сэргэлтийн үр дүн нь шууд маргааш гарахгүй. Нийтээрээ бид эдийн засгийг өсгөхөд хамтарч ажиллах ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)