УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэх болгонд УИХ-аар хэлэлцэж, шийдвэр гаргах гэж цаг зав их барах юм. Судлаад үзэхэд ингэж хэлэлцэж ирсэн практик 1996 оноос эхэлсэн юм байна. Тухайлбал, Баянхонгор аймагт тавилга эд хогшил, 52 ширхэг ширээ сандлын асуудал, 24 ширхэг ширээ сандал, бүр сүүлдээ хоёрхон ширхэг үл хөдлөхийн асуудлыг бид ярих гээд энд сууж байна.
Гэтэл одоо Монгол Улсад бидний хийх ажил зөндөө байна. Гэр бүлийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулиуд, Тэтгэврийн тухай гээд маш олон асуудал байхад УИХ дэмий юманд цаг заваа үрэх юм гэж би боддог. Иймэрхүү жижиг сажиг асуудлыг ЗГ-ын хэмжээнд шийддэг болмоор байна.
Энэ асуудлыг одоогийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэ төсөлд хэрхэн тусгах вэ? Засгийн газрын хүрээнд хөнгөхөн шийдэх ямар арга шийдэл байна вэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)