УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төрийн өмчийн нэг ч компани нэмэхгүй байх талаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцсэн. Энэ бодлоготой хэр нийцэж байгаа юм бэ?
Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн нь авлига, мөнгө угаах талбар болсон.
Ноос ноолуур, гурил, газар тариалангийн хөтөлбөрүүд эрх мэдэлд ойр бүхий хүмүүсийг хамаарал бүхий хүмүүст давуу байдал болдог нь нэн тодорхой болж байгаа. Засгийн газрын хөтөлбөрүүд, сангууд дэмжих гэдэг нэг үгтэй. Дэмжих гэдэгт итгэхээ больсон шүү. Сангууд бүгд дэмжих гэдэг гоё үгтэй. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос биш, атга хар юм байдаг нь тодорхой болоод байна. Баланс цэвэрлэх гээд байна уу. Төрийн өмчийн компани гэхээр баланс тэгээс эхлэх гээд байна шүү дээ. Энэ ямар юм болох гээд байна вэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)