УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хэчнээн төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг төрийн өмчөөс орон нутгийн өмч рүү шилжүүлэх вэ? Хэмнэлтийн тухай хууль батлаад хэрэгжүүлэх талаар яриад явж байна. Их хэмжээний хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулаад төсвийн шаардлагатай бусад бодлогодоо зарцуулж болдоггүй юм уу?
Хөдөө орон нутагт сандал ширээ, юмнууд чинь байж л байгаа шүү дээ. Хэмнэлтийн хууль хэрэгжихгүй байна.
Олон сандал ширээ, машин тэрэг, үргүй зардлууд чинь нэмэгдэж байна. Ямар бодлого барьж байна вэ" гэв.
Д.Батчулуун