УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Зарчмын хувьд ийм зохион байгуулалтад орохыг дэмжиж байна. Удирдлага зохион байгуулалт нь ямар байх вэ? Улс төрөөс хамааралтай байх юм уу? Төв дээр ганцхан ийм корпораци байгуулчихлаа, орон нутаг, аймаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай харьцаад явах юм уу? Төрийн хамаарлаас ямар ялгаатай юм бэ" гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун түүний асуултад хариуллаа.
Тэрбээр "Хөдөө аж ахуйг дэмжих сан өр авлагын тулам, өглөг буяны газар болсон. Авлага, өглөгийн хэмжээ 200 тэрбумд хүрсэн. Энэ янзаар яваад байж болохгүй. Удирдлагыг сонгон шалгаруултаар сонгоно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)