Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн 1997-2023 оны мэдээллүүдийг ил байршуулж буй талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тухайлбал, уг сангийн зээлээр гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээллийг олон нийтэд ил тод болгосон. Эдгээр зээлүүд нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэлийг Боловсролын зээлийн санд үүсгээд буй. Иймд Боловсролын зээлийн сангаас авсан зээлийг төлүүлэх ажлыг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн.
Ийнхүү дээрх 421 суралцагчийн мэдээллийг хянаж үзвэл эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд Боловсролын зээлийн сангаар суралцсан, суралцаж буй болох нь тогтоогдож байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүхдүүд Боловсролын зээлийн сангйин зээлээр суралцжээ.
- УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын хүү Д.Эрдэм
Тэрбээр Английн “Кембрижийн Их сургууль”-д Эдийн зэсагч мэргэжлээр хоёр жил суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 33,454.31 ам.долларын зээлээр суралцсан байна. Одоогоор зээл эргэн төлөгдөж дуусаагүй байна.
- УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү А.Биндэръяа
Тэрбээр Канадын “Торонто Их сургууль”-д Физикч мэргэжлээр дөрвөн жил суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 101,967.56 ам.долларын зээлээр суралцсан байна. Одоогоор зээл эргэн төлөгдөж дуусаагүй байна.
- Тагнуулийн Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун
Тэрбээр Канадын “Бритиш Колумбиа Их сургууль”-д Философийн чиглэлээр дөрвөн жил суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 72,716.00 ам.долларын зээлээр суралцсан байна. Одоогоор зээл эргэн төлөгдөж дуусаагүй байна.
Дашрамд, Боловсролын Зээлийн Сангаас гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцагчдад
2020 онд 2.5 сая ам.доллар
2021 онд 3.8 сая ам.доллар
2022 онд 1.1 сая ам.долларыг дээрх зориулалтаар олгожээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (13)