Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Намрын чуулган завсарласны дараах дүн мэдээлэл удахгүй гарна. Манай байнгын хороо УИХ-ын гишүүдийн ХОМ-тэй, ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг. Чуулганы хуралдаанаас хоцорч, ёс зүйн зөрчил гаргасан гишүүдийн талаарх дүн мэдээг нэгтгэж байна. Дүнгүүд гарсны дараа өөрсдөд нь бичгээр мэдэгдэнэ. Удахгүй танилцуулна" гэв.