ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гуравдугаар сарын 17-ны 597 дугаар албан бичгээр холбогдох газруудад санал авахаар хүргүүлжээ. Албан бичигт "Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөлд санал авахаар хүргүүлж байна. Судлан үзэж саналаа яаралтай ирүүлэхийг хүсье" гэжээ.
Энэ талаар тэрбээр "Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна. Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, ЭХ-ний хэмнэлт, ЭЗ-ийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна" хэмээн өөрийн сошиал хаягтаа нийтэлжээ.
Сэтгэгдэл (1)