УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр ЗГХЭГ-ын дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр " Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх асуудлыг мөн энэ долоо хоногт шийдвэрлэж, орны хүнийг томилно.
Засгийн газрын тухай хуулиар 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирнэ.
Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар одоогоор бүлэг дээр яригдаагүй. МАН-ын байр суурь бол парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэх, дархлааг сайжруулах. Судлаачдын зүгээс нэг тэрбум төгрөг зарж парламентийн гишүүн болдог тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж байгаа. Тэр нь өөрөө 76 гишүүнтэй мажоритар тогтолцоог өөрчлөх. Төр тогтвортой байснаар бодлого, шийдвэр тогтвортой байна гэж үзэж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)