УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хаврын чуулган эхлээд МАН-ын бүлэг хуралдлаа. Ерөнхий сайд хаврын чуулганы эхэнд авлигатай тэмцэх бодлогыг чангатгах чиглэл дээр өргөн мэдүүлсэн хуулиудыг богино хугацаанд хэлэлцэх хүсэлтийг тавьсан. Намын бүлэг 100 хувь дэмжсэн. Авлигатай тэмцэхэд параламентийн, улс төрийн идэвхитэй дэмжлэг чухал нөлөөтэй гэх дүгнэлт байдаг.
Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд Авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой ажил хэрэг болгоход анхаарлаа хандуулж байна.
Энэ хүрээнд таван "Ш" ажиллагааг зарласан. Шүүр ажиллагаа буюу төрийн албанд холбогдох хуулиудыг зөрчиж томилогдсон хүмүүсийг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, дөрөвдүгээр сарын 10-ны дотор хэрхэн яаж шийдвэрлэсэн талаараа үүрэгдсэн. Хууль зөрчиж томилдогдсон 800 орчим албан хаагч байна гэх мэдээллийг АТГ-аас мэдээллэж байсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)