Хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ” төслийг БЗД-ээс эхлүүлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр "шүгэл" төслийг Баянзүрх дүүргээс эхлүүлж байна. Хүүхдүүдийн хувьд хүчирхийлэл, осолд өртөх нь маш их байгаа. Энэ тохиолдолд тусламж дуудахаа сайн мэддэггүй. Энэ төсөл бол шинэхэн зүйл бол биш. Хүчирхийллийн эсрэг дэлхий даяар хэрэглэдэг.
Хүчирхийллийн эсрэг шүгэл нь олон янз байдаг. Цүнхнээсээ зүүдэг түлхүүрний оосор, бугуйвч, жижиг дохиолол мөн байдаг. Үүнийг дарахаар галын дохиолол шиг чанга дугардаг.
Шүгэл үлээхэд хүн бүр шүгэлийн дуу руу анхаардаг. Шүгэлийг Монгол Улсад даяар хүүхэд хамгааллын нэг том тогтолцоо болгоё. Хүүхэд хамгааллын шүгэлийг Баянзүрх дүүргээс эхлүүлээд орон даяар хэрэгжүүлнэ. Хүчирхийлэлд өртсөний дараа биш, хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө хамгаалах тогтолцоог бий болгоё хэмээн зорьж байна" гэв.
Д.Батчулууун