Япон Улсын Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” буцалтгүй тусламжийн төслийн гэрээг солилцох арга хэмжээ болов. Уг төслийг хэрэгжүүлэгч “All Life Line Net” төрийн бус байгууллага нь “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд 2022 онд дууссан юм.
Энэ удаагийн “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг өмнөх төслийн туршлагад суурилан хэрэгжүүлэх юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр:
- Бага ангийн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах
- Байгалийн ухааны багш нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулах
- Байгалийн ухааны талаар сонирхох сэдлийг төрүүлэх арга хэмжээг зохион байгуулах
- Бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжууд бүрдэнэ.