Хөгжлийн банкны нээлттэй сонголын гурав дах шатны сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор "Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл"-д Голомт банкнаас дамжуулан зээлдүүлсэн төслийн талаар хэлэлцэж байна.
Уг асуудлаар "Буян" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Жаргалсайхан гэрчээр оролцож буй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн Банкнаас Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Үүнийг төлөх үү, хэзээ төлөх вэ?
-Б.Жаргалсайхан: Би өнөөдрийн хэлэлцүүлэгт зориуд ирсэн. Янз бүрийн тайлбар тавиад ирж болохгүй байх байсан. Би өөрөөс чинь хэдэн асуулт асуумаар байна. Өнөөдөр шүүх хурал биш хэлэлцүүлэг явагдаж байна. Чамайг УИХ-ын гишүүн гэдгийг чинь мэднэ. Хэний хэн, урьд өмнө ямар ажил эрхэлж байсан тухай товч намтраа өгөөч.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улс төрч, Бизнесмэнүүд хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо гэх арга хэрэглэдэг. Түр хорооны дарга руу дайрвал миний юмыг мартан, өөр сэдэв рүү орно гэж бодож байх шиг байна. Та шинжээчийн дүгнэлтэд гарсан асуудалд тайлбар өгөөрэй.
-Б.Жаргалсайхан: Хоёр хүн хоорондоо асуулт тавьсан. Би хэний хэн гэдэг хүнтэй ярьж байгаа гэдгээ мэдсэний дараа ярих ёстой. Энэ бол байдаг л зүйл шүү дээ. Гэрчээр ирнэ гэдэг үг хэлэх эрхгүй байна.
Та эх оронч хүн болж, хувийн хэвшлийн байгууллагын муу муухайн байдлыг гаргаж тавих гэж байгаа юм шиг байна. Би УИХ-ын гишүүн, 1.6 жил Үйлдвэр худалдааны сайд байсан. Энэ үедээ нэг ч удаа төрөөс тендер, улсын хөрөнгийг хувьчлалаар авч үзээгүй.
Дээрх хугацаанд танай намын нөхөд Эрдэнэтийн 49 хувийг авчихсан байхад хурааж аваад Эрдэнэт үйлдвэрт өгсөн. Төмөртэй хустайн ордын лицензийг Хятадад өгчихсөн байхад хурааж авсан.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлттэй холбоотой таны 2014 онд авсан 14 тэрбум төгрөг одоо 17 тэрбум болсон байна. Есөн жилийн хугацаанд энэ зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Энэ зээл Хөгжлийн Банкны эх үүсвэртэй. Монголын ард түмэн гадаад улсаас өндөр хүүтэй бонд босгож авсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ 11.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байна. Муу зээлийн ангилалд орсон байх үедээ дээр 14 тэрбумын зээл авсан. Үүнийгээ төлөх үү?
-Б.Жаргалсайхан: Би өөрийн чинь намтрыг асуудаг нь учиртай байсан. Та аж ахуйн ажил хийж, арван хүнд цалин тавьж үзээгүй бол нийгэмд болж буй асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. Өнөөдөр Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Манайд бизнес хийх орчин байхгүй. Өнөөдөр нэг банкны алдагдлын тухай ярьж байна. Цаана нь бүх банк цөмөрчихсөн байгаа. Та нар хувийн хэвшилд баталгаа гаргаж өгдөггүй" гэв.
Сэтгэгдэл (4)